
2025.06.26
Эдийн засаг, Худалдаа
УЛС ТӨРИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЭДИЙН ЗАСГААР ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР БАТАЛГААЖДАГ
УИХ-д зөвшөөрлийг зөв болгох хууль өргөн мэдүүлэхэд бэлэн болголоо.Зөвшөөрөл нэртэй хориглолтын гажуудсан тогтолцоог хална.
31 зөвшөөрлийг бүрэн алга болгоно.
- 254 тусгай → 180 тусгай болно
- 123 энгийн → 134 энгийн + 32 мэдэгдэл болгон хялбаршуулна.
- Мэдэгдлээ илгээсэн бизнесээ шууд эхэлнэ.
Жишээ нь:
- Иргэн хэрэгцээндээ эрчим хүч үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл авах хэрэггүй.
- 120 гаруй зөвшөөрөл олгох эрх төрөөс мэргэжлийн холбоодод шилжинэ. Төр зарим үүргээсээ салж, төсөв, орон тоо хэмнэнэ.
- Зөвшөөрөл, сертификат, гэрчилгээ, бүртгэл гэх мэт бүх баримт бичгийг нэг стандарттай болгоно.
- ШАТ ДАМЖЛАГА 50% БУУРНА
- Зөвшөөрөл сунгуулахын тулд ахин бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй
- Зөрчилгүй бол зөвшөөрөл автоматаар сунгагдана
- 100% цахим процесс, цаасан хүнд суртлыг хална
Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажлаа эхлэх гэж багадаа 8 сар зарцуулдаг. Урьдчилсан үнэлгээ хийлгэхэд 6 сар зарцуулдаг. Энэ хүнд суртлын шат дамжлагыг багасгана.
ШИНЭ МЭДЭЭ

Түлшний импортын гаалийн татварыг тэглэнэ
2025.06.27

Хөгжлийн бодлого шинжлэх ухаанд суурилна
2025.06.21

ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО
2025.05.30

ХЭМНЭЛТ БОЛ ХАРИУЦЛАГАА НЭМЭХ ТУХАЙ АСУУДАЛ
2025.05.07