2025.06.27
Улстөр

Ж.Энхбаяр: Мах экспортлоход татварын болон квотын асуудалгүйгээр идэвхжүүлсэн нь малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үг хэллээ.

Энэ жилийн тариалангийн дундаж ургац тооцоод үзэхэд 2025 оны урьдчилсан тооцооллоор гурил үйлдвэрлэл 154 мянган тонн улаан буудай ноогдож байгаа. Энэ нь өмнөх оныхоос 25 хувиар бага буюу гурилын хэрэгцээний 44 хувийг л дотоодын үйлдвэрээр хангах төлөвтэй байна. Тиймээс багаар бодоход дахин 150,000-160,000 тонн улаан буудай импортоор авахаас аргагүй байдал үүссэн. Мах бэлтгэлтэй холбоотой асуудлаар орон нутаг, өөрсдийн эх үүсвэрээр нөөцөө бэлдэх тогтолцоо ажиллаж байгаа. Яамнаас нөөцийн мах бэлдэх ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Экспортыг бүх чиглэлээр урамшуулж байгаа. Экспортлоход ямар нэгэн татварын болон квотын асуудалгүйгээр махны экспортыг идэвхжүүлж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд 600 сая долларын мах экспортолж чадсан. Өмнө нь бид 10-20 сая төгрөгөөс илүү гарч үзээгүй. Одоо махны экспортыг бүх талаар нь идэвхжүүлж байна. Яагаад гэвэл малын тоо боломжийн байна. 20 сая төл авч байна. Үндсэндээ 78 сая малтай болох нь. Бэлчээрийн даац хонь толгойд шилжүүлснээр 20-25 саяар хэтэрч байна. Хонь, ямаа, адуу гэсэн төрөл дээр сүргийн бүтцийг багасгах бодлого, стратеги барьж байгаа. Ийм учраас экспортын аргаар тоог багасгах, бэлчээр ашиглалтын доройтлоос урьдчилан сэргийлэх, нөгөө талаараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор махны экспортыг бүх талаар нь идэвхжүүлэв байгаа.

Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээ, цаг хугацаатай малын гоц халдварт өвчнийг хяналтад авч чадсаны үр дүнд махны экспорт маш сайн нэмэгдэж байгаа. Цаашдаа Хөдөө Аж Ахуйг экспортыг чиг баримжаатай болгож байж малчид, тариаланчдын орлогыг Олон Улсын зах зээлд экспортын үнэтэй уяж өгөх нь орлого нэмэгдэх гол суурь болж байна. Мах экспорт нь амжилттай гараад ирэхээр дээрх  600 сая долларын мах малчдын орлого болж очсон. Ноолуурыг 100 хувь самнадаг болсноор цэвэр ноолууртай болж байгаа юм. Энэ өгөөж эргээд малчид, үйлдвэрүүдэд нэмэгдээд байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ