МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст зориулсан "ЖАРГАЛАН" хөгжлийн төв нээгдлээ
2025.06.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст зориулсан "ЖАРГАЛАН" хөгжлийн төв нээгдлээ

УИХ-ын гишүүн Р.Сэддоржийн санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай хүмүүст зориулсан "ЖАРГАЛАН" хөгжлийн төв Өмнөговь аймагт анх удаа байгуулагдаж ашиглалтад орох гэж байна.

Өдрийн цагаар сэргээн засах, хөгжүүлэх үйлчилгээг үзүүлэх энэ төвд ирснээр мэргэжлийн хүмүүсээс сэтгэлийн болон биеийн эрүүл мэндийн дэм тусыг авч байх боломж шинээр бүрдэх юм.

Хүсээгүй тавиланг туулж яваа олон хүүхдүүд байдаг тэдний эцэг эхчүүд, асаргаа сувилгаа хэрэгтэй ахмад настнууд маань зорин очих ойр дотны газар нь "ЖАРГАЛАН" төв байх болно.

ШИНЭ МЭДЭЭ