МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дээд шүүхийн шийдвэрээр П.Батчулуун эмч цагаадлаа
2025.06.04
Хүний эрх

Дээд шүүхийн шийдвэрээр П.Батчулуун эмч цагаадлаа

ЭМЯ-ны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, хүний гавьяат эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож хоёр шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосныг хүчингүй болгон цагаатгалаа.

Тэгвэл тус хэргийг прокуророос гаргасан саналын дагуу Дээд шүүх хаалттай хянасан. Дөнгөж сая шийдвэрээ гаргаж улсын дээд шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн цагаатгалаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилсан Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө УИХ-аар хэлэлцүүлсэн. Уг сэдэв өөрөө анхдагч байснаар хуулийн болоод хэм хэмжүүрийн, процессийн тодорхойгүй байдлыг нарийвчлан зохицуулах шаардлагыг бий болгосон хэмээн онцолж байв.

Түүнчлэн, Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая! хэлэлцүүлгийг санаачлан өргөн хүрээнд зохион байгуулж, эрүүл мэндийн салбарынхан айдасгүй ажиллах ёстойг уриалан удаа дараагийн байр суурь, шаардлагыг холбогдох шатны байгууллагуудад хүргүүлж, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн нь маш том нөлөөллийг үзүүлсэн юм.

Ийнхүү хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох 6 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон прокурорын гаргасан хүсэлтийн дагуу хаалттай явуулж цагаадах шийдвэр гаргалаа.

ШИНЭ МЭДЭЭ