
Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэн батлагдлаа
Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдлээ. Тус журмын төсөлд санал тусгуулахад идэхийлэн ажилласан нь УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, О.Саранчулуун болон Боловсролын Сайд П.Наранбаяр юм.
Тухайлбал, Хөвсгөл, Булган малчдын маань хөндөж байсан "Малчны тухай хууль"-нд орсон малчны нэг хүүхдийг сургах асуудал, цаатан, тува, урианхай өрхийн нэг суралцагч сургахыг багтаан шийдсэн.
✅ 7.2.2.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээрсудлалын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэг;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хөндөн уулзсан асуудал бас шийдэгдсэн.
✅ 7.2.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хэлзасал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүй, арга зүй (эрүүл мэндийн, спортын)-н мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.
✅ 8.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.5-3.1.7-д заасан суралцагч (цаашид "зорилтот бүлгийн суралцагч" гэх)-д дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.
✅ 8.2.Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна:
8.2.1. бүтэн өнчин суралцагч;
8.2.2. нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийнхагас өнчин суралцагч;
8.2.3. хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;
8.2.4. эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэйөрхийн нэг суралцагч;
8.2.5. хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсангишүүнтэй өрхийн нэг суралцагч;
8.2.6. цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч;
ШИНЭ МЭДЭЭ





