2025.05.23
Эдийн засаг, Худалдаа
Н.Учрал: Зөвшөөрлийн хуульд цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах гээд бүх үйлдлүүдийг хориглоно
УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан асуулт асууж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.
Мөрийтэй тоглоомыг хориглох хуулийг санаачилснаас хойш нэлээдгүй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тийм учраас энэ хуулийн цаана эрх, ашиг нь хөндөгдөж байгаа бүлгүүд байдаг учраас хуулийг батлахын тулд нэлээдгүй цаг хугацаа шаардлаа. Зөвшөөрлийн хуульд цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зуучлах, сурталчлах гээд бүх үйлдлүүдийг хориглож байгаа. Ингэснээр 60 хувь бүрэн хязгаарлана гэсэн эхний судалгааг хийсэн.Технологийн хувьд бол випин шиг төрлийн технологи ашиглаад тоглодог. Энэ байдал тогтоогдох юм бол Монгол Улс үүнийг хуулиар хорьсон учраас үүн дээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана.Тийм учраас хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдлийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулиар санкцыг нэмэгдүүлсэн. Сурталчлах болоод бусад төрлийн зарим үйлдлүүдийг зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа.Тэгэхээр Монгол Улс бол цахим мөрийтэй тоглоомыг хориглосон улсад тооцогдоно. Жишээ нь Азийн улсуудаас цахим мөрийтэй тоглоом, спорт төлбөр тааварын зарим төрлийн үйлдлийг нь зөвшөөрдөг улсууд байна.Тэгэхдээ азийн ихэнх улсууд цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглох тал руугаа явж байгаа. Бат-Амгалан гишүүний хэлж байгаа төлбөр таавар, и спорт бусад спортын төрлөөр хэрэгжүүлж байгаа бэтинг тавьдаг буюу үр дүнг нь урьдчилан тооцох боломжтой үйлдлүүдийг нь бооцоо гэж нэрлэнэ. Казино мөрийтэй тоглоомын шинж агуулна гэхээр үйлдлийнх нь эцсийн үр дүнг хэмжиж болдоггүй. Түүгээрээ ялгаатай. Мөрийтэй тоглоом, төлбөр таавар, бооцоот тоглоом дээр судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй байна. Судалгааг бүрэн хийж чадаагүй байж зарим төрлийг нь зөвшөөрөөд явчих юм бол үүн дээр хуулийн хийдэл үүснэ.Тийм учраас эхний түвшинд бүтэн хориглочихъё. Цаашлаад төлбөр таавар ч юм уу, спорт тааврыг ч юм уу, тухайлан зохицуулъя гэх юм бол П.Сайнзориг гишүүний боловсруулж байсан тухайлсан хуулийг гаргаад судалгааг бүрэн дүүрэн хийгээд тухайлан зохицуулах бол ямар нэгэн хуулийн хийдэл үүсэхгүй юм байна гэдэг ийм л төлөвлөгөөтэй байгаа.
ШИНЭ МЭДЭЭ

ХЭМНЭЛТ БОЛ ХАРИУЦЛАГАА НЭМЭХ ТУХАЙ АСУУДАЛ
2025.05.07


Н.Учрал: Баялгийн сан дээр тэгш хандах ёстой
2025.04.25

Хангайн бүсийг хөгжлийн шинэ шатанд гаргана!
2025.04.16

Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн золголоо
2025.03.06