
2025.05.19
Орон нутгийн хөгжил
МӨРӨН СУМЫН ДУЛААНЫ СТАНЦЫН 21МВТ-ЫН ӨРГӨТГӨЛ ИРЭХ НАМРААС ДУЛААН ТҮГЭЭНЭ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэд ирэх намар гэхэд дулаан хангамжийн бэрхшээлгүй болно гэсэн таатай мэдээг Дулааны станцын 21 МВТ-ын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгч “МЭЗ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаатар өгч байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гүйцэтгэгч компанийн төлөөлөл, ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баясгалан нартай уулзаж төслийн явцтай танилцлаа. Улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дулааны станцын өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 2025 оны 4 сарын 15-наас эхэлжээ.
Одоогийн байдлаар барилгын ажил 26 хувьтай үргэлжилж, тоног төхөөрөмжийн татан авалтаа 70 хувьд хүргэжээ. Гүйцэтгэгч байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ оны 10 сарын 1 гэхэд буюу халаалт дулаан өгч эхлэх үеэр бүтээн байгуулалт дуусаж, дулаан түгээлтээ хийхээр төлөвлөөд байна.Ингэснээр сүүлийн 2 жилийн турш дулаан хангамжаас болж хүндхэн нөхцөлд байсан Мөрөнчүүд дулаахан тохитой орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.
undefined
ШИНЭ МЭДЭЭ

БҮРЭНТОГТОХ СУМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
2025.05.08


ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАНЧИД ЧУУЛЛАА
2025.04.12


Сар шинэдээ сайхан шинэлээрэй
2025.03.01

Сар шинийн мэнд дэвшүүлж байна
2025.03.01