2025.05.15
Эрүүл мэнд
Ж.Чинбүрэн: Хамгийн сайн хэрэгжиж байсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг ирэх оны төлөвлөгөөнөөс олж харсангүй
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Маш чухал асуудал хөндөж байна. Бид жил бүр хэлэлцээд, дараа нь тайланг нь аваад, хэрэгжилтийг нь үнэлээд "уу" дүн тавиад гардаг. Жишээлбэл, оршил хэсэгтээ нийгмийн өнөөгийн байдал яаж байна вэ гэхээр эрэгтэй, эмэгтэй хүний нас баралтын харьцаа есөн насаар зөрүүтэй, 5,2 хувь нь ид хөдөлмөрийн насандаа буюу 30-60 насандаа нас барж байна гэсэн чухал тоо тавьчихаад яг үүнийхээ эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Түүнийгээ хэлээд өгөөч ээ. Би төслүүдээс нь хайгаад олж харсангүй.
Бид саяхан Утааны сонсгол хийсэн. С.Одонтуяа сайд энэ асуудал дээр бүрэн сууж анхааралтай оролцсон хүний хувьд намраас хүйтрээд өвөл болоход Улаанбаатар хот утаагүй байхад 2026 оны төсөвт бид юу юу суулгаад, ямар ажил хийнэ гэж төлөвлөсөн бэ? Төлөвлөсөн зүйлүүдийг харахад дэндүү өчүүхэн харагдаад байна. Үүн дээр тайлбар өгөөч ээ.
Эмийн түр хороо, Эмийн сонсгол хийгээд их чухал тогтоол УИХ-аас гаргасан. Хүнс, лавлагаа лаборатори нэгтгэ гэсэн үүрэг даалгавар өгсөн. Одоо нэгтгэх гэж байгаа юм байна. Шадар сайдын ажлын алба дээр хариуцуулна. Төсвийн ердөө 485 сая. Зах зээл байгаа сер дугаар нь эмийн чанарыг шалгахад санамсаргүй түүврээр аваад үзэхэд зөвхөн эмийн лавлагаа лабораторит 1,2 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа байсан. Л.Гантөмөр Шадар сайдаа! 450 сая төгрөг тавьчихаар хүнстэйгээ нэгдчихсэн, төсөв мөнгө нь хүрэхгүй дахиад л хийж чадахгүй болох юм биш биз? Үүн дээр танд мэдээлэл байна уу?
Дараагийн нэг чухал асуултыг Эрүүл мэндийн сайдаас асуумаар байна.
Эд эс, эрхтэн шилжүүлэх суулгах барилгын асуудал дээр би асуулга асуусан. Надад хариу өгөхдөө давхрыг нь өөрчлөөгүй байгаа гэсэн хариу өглөө. Төсөв нь хэвээрээ байна. Энэ яг бодитой юу? 7 давхар хэвээрээ байгаа юу?
Үглэсээр байгаад эхийн эндэгдэл, амьд төрөлт, нярайн эндэгдэл гээд тоонууд тавьж. Өнгөрсөн ЗГ-т ерөөсөө ороогүй байсан. Овоо нэг хэмжих хэмжүүртэй боллоо. Энэ дотор сүрьеэгийн тохиолдлын түвшин 10 мянгад. Үүн дээр 69,7 байсан суурь түвшинг 69,3 болголоо гэчихсэн. Хийхгүй байхад л буурч байна. Илрүүлэхгүй юм чинь тохиолдол чинь олдохгүй шүү дээ. Хийхгүй гээд байгаа юмуу? Эрүүл мэндийн яам Шадар сайд танд ийм тоо өгсөн юмуу? Уул нь өвчлөл нь ихсээд олон эмэнд дасалтай сүрьеэгийн тоо цөөрөөд далд сүрьеэг илүү их оношлоод тохиолдол ихсэх ёстой. Тэгэхээр оношлохгүй гэж хэлээд байгаа юмуу? Тайлбар өгөөч!
Бидний хамгийн сайн явж байгаа Элэг бүтэн монгол хөтөлбөр байхгүй. Би олж хардаггүй. Хараагүй байж магадгүй шүү. D вирусын эмчилгээ маань яав аа?
Дээрээс нь төвлөрлийг сааруулна, ЭМ-ийн тусламж үйлчилгээг орон нутагт нь сайжруулна гээд маш чухал сэдэв яриад байгаа. Ялангуяа харвалт шигдээстэй холбоотой асуудал дээр бид онцгой анхаарч байхгүй бол болохгүй. Үүнтэй холбоотой 5 аймаг ердөө 7 аймгаар л яригдана гэж байгаа. 5+2 7 болох юмуу?
Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр,
ШИНЭ МЭДЭЭ
