
2025.05.13
Орон нутгийн хөгжил
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд суманд зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид, аймаг, сум, багийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг дарга, бүсийн иргэд болон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байна.
Салбар хуралдаан нь дараах 5 чиглэлээр хуралдав.
- “Говийн бүсийн хөгжил-2040”,
- “Бүсийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн төсөл хөтөлбөрүүд,
- “Бүсийн зөвлөл - эрх зүйн орчин”,
- “Бүсийн онцлог-харьцуулалт”,
- “Амьдралын чанар, тулгамдсан асуудал”
Салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат говь нутагтаа төрж өссөн, ажиллаж амьдарч байсныхаа хувьд “АМЬДРАЛЫН ЧАНАР, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” хэмээх сэдвийн панелистаар ажиллаж илтгэл, хэлэлцүүлэг, иргэд, олон нийтийн санал, зөвлөмжийг сонсон бүсийн хэмжээнд шинэчлэлт, өөрчлөлтийг цогцлоох гарцыг эрэлхийлэн ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ


Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна
2025.05.09

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025.04.13

Эрдэмтэд чуулсан анхдугаар чуулган боллоо
2025.04.04

Тойргийн иргэдтэйгээ уулзлаа
2025.03.17