МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбалатай уулзлаа
2025.05.06
Гадаад харилцаа

Унгар улсын Элчин сайд Др.Обрущанский Борбалатай уулзлаа

Монгол-Унгар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож буй. УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийг дарга, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Обрущански Борбалатай өнөөдөр /2025.05.06/ хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллгааны талаар харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн байна. 

Дашрамд дуулгахад түүхэн ойг тэмдэглэх хүрээнд олон ажлуудыг хоёр талаас зохион байгуулж байгаагийн нэг нь УДЭТ-ын тайзнаа 2025.05.19-нд ганцхан удаа тоглогдох “Асарын өндөр” түүхэн жүжиг юм. Энэхүү жүжиг нь Хүннү гүрний түүх, археологийн дурсгалд тулгуурлан бүтээснээрээ хоёр орны эртний түүх соёл болон цаашдын хамтын ажиллагаанд ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ