МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа
2025.05.06
Улстөр

И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол цахим системийг хүртээмжтэй болгох, сонгуульд цахимаар оролцох эрхийг хангах боломжийг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хуралдаанаар Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн Ерөнхий хороо, “Үндэсний дата төв” УТҮГ, “И-Монгол академи” УТҮГ зэрэг байгууллагуудын мэдээлэл сонслоо.

ШИНЭ МЭДЭЭ