МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.05.09
Эдийн засаг, Худалдаа

Р.Сэддорж: Малчдын тэтгэврийн зээлийг 60:40 байсныг 70:30 болгож багасгасан, үүнд иргэд их бухимдалтай байна

УИХ-ын чуулганы /2025.05.09/-ний өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ.

Зээлийн мэдээллийн сангийн хуулийг өөрчлөх хууль оруулж ирсэн. Э.Батшугар гишүүний хуулийг дэмжиж байгаа. Бидний гол зорилго бол ялангуяа, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн байнга ярьдаг, зээлийн хүүг бууруулахад юу хийх ёстой вэ гэдэг дээр олон ажлуудыг ярьж, ажлын хэсгүүд эхнээсээ гарч байна. Зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийг Л.Соронзонболд гишүүнээр ахлуулж гаргасан. Зээлийн хүүг бууруулах гэдэг дээр бид итгэлтэй байгаа. Энэ мэдээллийг онооны системд шилжүүлснээр олон хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэсэн ийм хүлээлтүүд байгаа. Танд олон удаа хэлж байсан хар, цагаан жагсаалтаа салгаад хар жагсаалтаа тусад урт хугацаагаараа 5 жилээрээ хар цагаан жагсаалт гэдэг юм уу, тэр жагсаалтаа арай бага хугацаагаар болгож болохгүй юу?

Үүн дээр Монгол банкнаас дараагийн хууль хэзээ орж ирэх вэ? Э.Батшугар гишүүн энэ дээр ямар бодолтой байна? Монгол банк бас ямар бодолтой байна? Энэ хуулийг өөрчлөх шаардлага байгаа, дараагийн өөрчлөлт хэзээ орж ирэх вэ? Монгол банкнаас тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг 3 сарын 7-нд хийсэн , сая гишүүд хэлж байна Үүнийг яг 6 сарын хэдэнд өөрчлөх вэ? Иргэд сонгогчдоос маш их асуулт гомдол ирж байгаа. Үүн дээр тодорхой хариулт авъя. Мөн малчдын тэтгэврийн зээлийг 60:40 байсныг 70:30 болгож багасгасан. Тэтгэвэр авдаг иргэд нэлээн бухимдалтай байна.Үүнийг хуучнаар нь болгож болох уу?

ШИНЭ МЭДЭЭ