Л.Мөнхбаатар: ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дараах байр суурийг илэрхийллээ.
ҮХЦ-ийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн, УИХ-д танилцуулдаг. Танилцуулчхаад чуулганы нэгдсэн хуралдаанд олон жилоролцоод явдаг байсан. Энэ удаа байхгүй байна. Ер нь удаа дараа ийм байдал гаргаж байна. Гишүүдийн асуултад хариулахгүй байж болно. Гаргасан шийдвэрийнхээ төлөө түүнийгээ тайлбарлаж хариулахгүй байх ч эрх нь бий. Үүний хүндэтгэж байна, гаргасан шийдвэрийг нь хэлэлцэж байгаа. Энэ хэлэлцүүлгийн явцад нь сууж, сонсоод гишүүдийн хэлж байгаа үндэслэл, аргументууд, асуудлуудыг нь сонсож байх нь зүйтэй. Энэ бол олон жил явж ирсэн жишиг. Цаашид Тамгын газар байлцуулах нь зүйтэй гэдгийг хэлье. ҮХЦ-ийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авахгүй байх нь зүйтэй.
Нэгдүгээрт, ТББХ мэргэжлийн байнгын хоро, ХЗБХ хүлээж авахгүй байх нь зүйтэй гэсэн ийм санал дүгнэлтийг гаргасан. Үүнийгээ гаргаад зогсохгүй хүлээж авахгүй байх үндэслэлээ УИХ-ын тогтоол хэлбэрээр боловсруулаад, үүнийгээ оруулаад ирсэн. УИХ үүнийг хүлээж авахгүй гэвэл тодорхой үндэслэлүүд нь ҮХЦ дээр очно. ҮХЦ Их хурлаар хэлэлцэхдээ УИХ-аас гаргасан энэ тодорхой үндэслэлүүдийг хэлэлцэх юм. Ер нь бол УИХ хүлээж авахгүй байж болно, авахгүй байгаа үндэслэлээ бичих юм бол, ҮХЦ үүнийг нь хэлэлцдэг ийм жишиг рүүгээ бид нар, цаашдаа явах ёстой тодорхой үндэслэл байна. Үүнийг нь хэлэлцээд нэг суудлынхаа дүгнэлтээ магадлан гаргадаг байх ёстой Өмнө нь 1993, 2007 онд ҮХЦ өөрөө энэ асуудлаар дунд суудлынхаа хуралдаанаар хуралдаад, Үндсэн хуулийн зөрчөөгүй байна гэсэн ийм дүгнэлтийг 2 удаа хуралдаад гаргачихсан асуудал. Тийм учраас энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой байсан уу, маргаан үүсгэх ёстой байсан уу гэдэг асуудал эхлээд яригдана.
Үүнийгээ хэлэлцээд явахдаа чөлөөтэй сонгох гэдэг ойлголт дээр магадгүй онолын бөгөөд үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой маргаанууд яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүд,зарим гишүүдийн ойлгож байгаа асуудал, манай Их хурлын гишүүдийн ойлгож байгаа ойлголтын хувьд зөрөөтэй ойлголтууд байх шиг байна. Тийм учраас үүнийгярих ёстой.
ШИНЭ МЭДЭЭ




