
2025.04.01
Орон нутгийн хөгжил
СБД-ийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд дуудлагын автомашинтай боллоо
Монгол Улсын 2024 оны төсөвт Сүхбаатар дүүргийн 20-н хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эмнэлгийн тоног төхөөрөмж, дуудлагын автомашинаар хангах төслийг оруулж батлуулсан юм.
Өнгөрсөн онд эмнэлгийн тоног төхөөрөмж, дуудлагын автомашинуудын эхний ээлжийг гардуулж өгсөн бол Олон улсын эмч нарын баярын өдрийг угтан үлдсэн 7 хорооны эмнэлэгтээ дуудлагын автомашиныг гардуулж өглөө. Ингэснээр Сүхбаатар дүүргийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд дуудлагын автомашинтай боллоо.
ШИНЭ МЭДЭЭ


Тойргийнхоо иргэдтэй уулзлаа
2025.02.18