2025.03.31
Улстөр

Ж.Энхбаяр: Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан махны экспорт амжилттай явж байна

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад салбарын сайд нар хариулж байна.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

ХААЯ-ыг Халамжийн яам гэдэгт шүүмжлэлтэй хандаж байна. Хөдөөгийн хөгжил нь өөрөө Монгол Улсын гол бодлого байх ёстой. Хөдөөд хүн ажиллах, амьдрах, бизнес эрхлэх тэр таатай нөхцөлийг бүрдүүлж байж улс орны одоо гол сорилт болж буйбайгаа төвлөрлийг сааруулна, хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ, нүүдлийн соёл иргэншлээ хадгална. Иймд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гол бодлого хөдөөгийн хөгжил рүү чиглэж байгаа. Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд 1,2 их наяд төгрөгийн зээл гарсан, 3146 ААН-д зээл очсон, 39 шинэ үйлдвэр ашиглалтад орж 350 шинэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн бий болоод худалдаанд нийлүүлэгдээд байна. Та бүхэн худалдан авч байгаа хүнснийхээ бүтцийг хараарай. Хэдэн хувь нь Монгол Улсад тарьж ургуулж бий болсон байна вэ гэж.

Хүнсний голлох нэрийн 16 хүнсний бүтээмж 2021 онд 54%-тай байсан, 23 жилийн эцсийн байдлаар 74,5 хувьд хүрсэн. Энэ бол маш том амжилт. Монголчууд тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг, бүтээдэг, улмаар хүнс экспортолдог болсон. ХАА-н гаралтай түүхий эдийн экспорт 1 тэрбум доллар дөхөж явна. Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан махны экспорт амжилттай явж байна. Жилдээ 80,90 мянган тонн, 300-аас дээш сая долларын мах экспортолдог болсон. Хамгийн үнэтэй махны зах зээл Араб, Ойрх Дорнод, Төв Азийн орнууд, хоёр хөршдөө, Зүүн Өмнөд Азийн орнуудад монгол мах амжилттай борлож эхэлсэн. Үүний цаад үр дагавар нь салбарын яам ажлаа хийсэн гэсэн үг. Гадаад худалдаа зах зээл нь тэлж, мал эмнэлгийн бодлого вакцинжуулалтын ажил амжилттай хэрэгжиж байна. Монгол Улс хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ХХАА-н салбарын ажлын үр дүнг 75,6%-аар үнэлсэн.

ШИНЭ МЭДЭЭ