2025.03.31
Улстөр

Б.Жавхлан: Төв банкны мөнгөний бодлого хатуу төлөвтэй байгааг зөв гэж харж байгаа

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад салбарын сайд нар хариулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

Төв банкны бодлогын нэгдүгээр асуудал нь төгрөгийн худалдан авах чадварын асуудал юм. Өөрөөр хэлбэл энэ сувгаараа ард иргэдийн өрхийн орлогын эдийн засгийн байдлыг нь хамгаалж байна гэсэн үг. Зээлийн хүү 3, 4 дэх асуудал гэж үзжээ. Макро бүх үзүүлэлтүүдийг нэг дор бүгдийг нь эерэг барих боломж онолын болон практикийн хувьд боломж байдаггүй. Бид өрхийн орлогыг дэмжиж байна гээд төсөв дээрээс цалин пүнлүү бүх юмыг нэмлээ. Үүнийг дагаад хэрэглээ нэмэгддэг. Энэ хэрэглээ нь хаана очиж суух вэ? Манайх дотоодын үйлдвэрлэл бага учраас импорт дээр очиж суудаг. Энэ нь ханшид эргээд инфляцад нөлөөлдөг. Төв банкны мөнгөний бодлого хатуу төлөвтэй байгааг зөв гэж харж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ