2025.03.31
Улстөр
Ж.Чинбүрэн: Наслалтаа уртасгах, нярайн эндэгдлийн асуудлаа бүх хугацааны бодлогодоо тусгах ёстой
УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгын газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Бидний сонсож байгаа 3 том тайлан хоорондоо хэр уялдаатай байгааг асуумаар байна. Дунд, урт хугацааны төлөвлөгөөнд туссан зүйлс жилийн төлөвлөгөөнд тусдаг эсэх нэлээн эргэлзээтэй байгаа тул ҮАГ тайлбар хийнэ үү. Тэр дундаа эрүүл мэндийн бодлогын хувьд харьцуулсан дүгнэлт хэр уялдаж байгааг тодруулъя. ЭМЯ болон ЭЗХЯ-нд төлөвлөгөөгөө өгдөг байх. Хоёр яам тус тусдаа хариулж өгнө үү. 2024 оны ажлын төлөвлөгөөнд оруулсан хэчнээн үзүүлэлтүүд ЭЗХЯ-аас хасагдсан бэ? Тухайлбал, “Алсын хараа-2050”-д монгол хүний дундаж наслалтыг 82, хүн амаа 5 сая болгоё гэж тусгасан. Гэтэл 2024 оны тайланд төрөлт өмнөх жилээс 6700-аар буурчээ. Наслалтаа уртасгах, нярайн эндэгдлийн асуудлаа богино хугацааны бодлогодоо яагаад тусгасангүй вэ?
ҮАГ-ын дүгнэлтээр олон чухал зөвлөмжүүдийг өгч байгаа. Түр хороо ахлаад ажиллаар экспертүүд шинжээчдээ ҮАГ-аас авдаг. Гэтэл дотроо өөр өөр дүгнэлттэй ҮАГ, ЗГ, УИХ-ын Хяналт шинжилгээний газрын 3 тайланг сонсоод сууж байна. Аль тоонд нь итгэх юм бэ? УИХ-ын Тамгын Газрын дүгнэлтэд 12 төсөл арга хэмжээнээс үр дүнтэй буюу 100 хувь гүйцэтгэсэн нэг ч хөтөлбөр байхгүй гэжээ. Энэ нь өвчлөл нас баралтыг бууруулах ажлын үнэлгээ. Гэтэл ҮАГ-ын дүгнэлтэд өвчлөл нас баралтыг бууруулах асуудлын хүрээнд 10 мянган хүн амд ногдох нас баралтын тоо буурсан буюу 100 хувь биелэлттэй гэж дүгнэсэн. Эх сурвалжууд нь юу вэ? Тоо хоорондын зөрүүг тайлбарлана уу?
Дотоодод худалдаж байгаа эмийн чанарыг ОУ-ын стандартад нийцүүлнэ гэсэн төлөвлөгөөг 100 хувь гэсэн ҮАГ-ын дүгнэлт ямар баримт дээр үндэслэгдсэн бэ? Өнгөрсөн 7 хоног Эмийн Хяналт Үнэлгээний Газар очиход Монгол Улсад ганцхан хийгддэг аппарат нь 2024 онд тендер авсан нэртэй ч ажиллагаанд ороогүй байдаг.
Түүний асуултад ҮАГ болон ЭЗХ-ийн сайд Н.Учрал хариулж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр санал бодлоо илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ


