
2025.03.28
Гадаад харилцаа
УИХ-дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа цахим уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа өнөөдөр /2025.03.28/ Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечилтэй цахим уулзалт хийлээ.
Тус уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тэргүүтэй бүлгийн гишүүд, Швед талаас бүлгийн дарга Маркус Виечил болон Маргарета Седерфелдт тэргүүтэй Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүд оролцож хоёр улсын хамтын ажиллагааны бодлого чиглэл, төлвийн талаар санал солилцлоо.
Тэрбээр Монголын талын бүлгийн даргын хувьд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэх, тэр дундаа Швед улсын тэргүүлэх салбарууд болох эдийн засаг, уул уурхай, байгаль орчин, боловсруулалт, ногоон хөгжил зэрэг чиглэлд Монгол Улс хамтран ажиллах сонирхол дүүрэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Швед улс эдгээр болон бусад чиглэлд туршлага, мэдлэг, технологиороо дэмжин ажиллах боломжтой гэдгээ уламжиллаа. Шведийн талын бүлгийн дарга Маркус Виечил “Монголын талын бүлгийн бүрэлдэхүүнд олон намын төлөөлөл багтсан байгаа нь Монгол Улс манай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ шатанд гаргах ямар том зорилготой байгаагийн илрэл болж байна” гэлээ.
Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг бол Швед улс юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа өнгөрөгч 61 жилийн хугацаанд өргөжин тэлсээр ирсэн бөгөөд олон чиглэлд үр бүтээлтэй хамтарч ирсний нэг үлгэр жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Шведийн мод үржүүлгийн тэргүүлэх технологийг Монгол Улсад нэвтрүүлж байгаа төсөл билээ.
ШИНЭ МЭДЭЭ




МЭНДЧИЛГЭЭ
2025.03.22

УИХ-ЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН НЭЭЛЭЭ
2025.03.17

УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ХААЛАА
2025.01.27
