МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.28
Улстөр

Д.Үүрийнтуяа: Төрийн шийдвэр тогтвортой байж бодлого бодитоор хэрэгжинэ

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл тайланг хэлэлцээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх хэрэгтэй, ингэхдээ үр өгөөжийг нь тооцож хамгийн ашигтайгаас нь хэрэгжүүлдэг болмоор байна гэж төсөл баталж байх цаг хугацаанд би хэлж байсан. Гүйцэтгэл гаргахдаа эрэмбэлэлт, ангилалт яагаад хийгдэхгүй байгааг тайлбарлахыг хүсье.

Таван жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний 65,4 хувь нь бүрэн хэрэгжээгүй. Үүнд нөлөөлсөн шалтгаан, хүчин зүйлсийг авч үзвэл баримт бичиг дутуу, шалгуур үзүүлэлтүүдээ тодорхой болгоогүй зэрэг яамдын ажлын уялдаагүй, хариуцлагагүй байдалтай холбоотой байна. Хөрөнгө санхүүгээс үүдэлтэй хойшилсон ажлууд харьцангуй бага хувийг эзэлж байна. Хариуцлагын механизм байна уу?

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.5-д заасан 10 жилийн хугацаанд хэрэгжих 8 хөтөлбөр хэзээ эцэслэгдэн батлагдахыг тодруулъя.

БСШУЯ-аас асуух асуулт байна. 2021 оны Засгийн Газрын 321 дугаар тогтоолоор их, дээд сургуулиудыг хөдөө орон нутагт байгуулах нь зүйтэй гэж үзээд Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймгуудад сургуулиудын салбарыг өргөжүүлэх, шинээр байгуулах асуудлуудыг зохицуулсан. Дээрх сургуулиудад суралцах оюутны төлбөрийг 50 хувийг төр даах тухай тусгасан. Энэ асуудлыг тухайн жил тутмын төсөвт суулгаад явахыг Боловсролын сайдад үүрэг болгосон. Хэрэгжээд явж байтал 2024 оны Засгийн Газрын 102 дугаар тогтоолоор Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаа зохицуулахдаа төлбөрийн 50 хувийн хөнгөлөлтийн асуудлыг амьжиргааны баталгаажих түвшин хүрээгүй тохиолдолд хамруулахаар болгочихсон. Улаанбаатар хотод байгаа төвлөрлийг орон нутаг руу сааруулах бодлого хэрэгжих боломжгүй болж хөнгөлөлттэй сурч байсан оюутнууд төлбөрөө 100 хувь төлөхөөр болчихоод байна. Яагаад төр засаг тогтворгүй шийдвэр гаргаад байгаа тал дээр тайлбар авахыг хүсч байна.  

ШИНЭ МЭДЭЭ