О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг илрүүлж, хурааж, нөхөн төлүүлэх нь нийгэмд шударга ёс тогтоох зайлшгүй арга хэрэгсэл мөн
2025.03.26
Хууль, эрх зүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгийг илрүүлж, хурааж, нөхөн төлүүлэх нь нийгэмд шударга ёс тогтоох зайлшгүй арга хэрэгсэл мөн

ХЗДХЯ Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын КонрадАденауэрын сангаас экспертүүдээ илгээж, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд зөвлөмж өгөх хэлэлцүүлэг өрнөлөө.

Энэхүү хэлэлцүүлэг дээр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.

Конрад Аденауэрын сангийн Берлин дэх төв оффист очиж уулзаж, эрдэмтэд хэрэгтэй бидэнд туслаач гэж энэ сангийнханд хүсэлт тавьсан. Энэ хүсэлт 6 сарын дараа ингээд ажил хэрэг болж, хэлэлцүүлэг хийгээд сууж байгаадаа үнэхээр баяртай байна. Энэ хуулийн үндсэн 3 зорилго нь нэгт шударга ёс ыг хангах, хоёрт авлигыг бууруулах, гуравт  олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалъя гэсэн ийм л зорилго байгаа.
Хэлэлцүүлэгт оролцож буй гадны экспертүүд Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын санаачилгад талархаж буйгаа илэхийлээд, энэ нь Монгол Улс хууль дээдлэх ёс төрийн захиргааны шударга байдлыг бэхжүүлэх тууштай байгааг онцлон харуулж байна гэж онцоллоо. Авлигатай тэмцэхэд хөрөнгөө эргүүлэн авах нь бол хамгийн чухал гэдгийг тодотгож байсан юм.

Хууль бус хөрөнгийг илрүүлж, хурааж, нөхөн төлүүлэх нь нийгэмд шударга ёс тогтоох зайлшгүй арга хэрэгсэл мөн гэдгийг Европын холбооноос эхлээд энэ өдрүүдэд туршлагыг нь хуваалцаж буй Сингапур, Герман улсад хэдийнэ тунхаглаж, хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөн. Манайд ч өндөр хүлээлт, хэрэгжүүлж чадна гэх итгэл үнэмшил байгааг хэлэлцүүлэгт оролцож буй цагдаа, прокурор, гааль, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, олон нийтийн төлөөлөл болсон шижигнэсэн залуусын асуулт, санаа бодол бэлхэн харуулж байна. Хэлэлцүүлгээс зөвлөмж дүгнэлт танилцуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ