
Д.Үүрийнтуяа: Хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэгдсэн бодлогуудын уялдааг хангахад анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа,
"УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн гол асуудлууд бол татварын багц хууль, НДШ-ийн тухай хуулийн өөрчлөлтүүд иргэд ААН байгууллагуудын дунд хүлээлтийг үүсгэж байгаа. Нөгөө талдаа эрчим хүчний томоохон зохицуулалтуудыг хийх дулаан цахилгааны эрчим хүчний хуулиудыг тус тусад нь өргөн барихаар бэлтгэл ажлууд хангагдаж байгаа. Хавар намрын чуулганд тогтмол хэлэлцдэг асуудлууд бий. Өнгөрсөн оны ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө үндсэн чиглэлийн биелэлт гэх мэтхэлэлцэх ёстой асуудлууд дэгээрээ орж ирдэг энэ асуудлууд орж ирнэ. Миний хувьд Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжих, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах чиглэлд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Энэ чиглэлтэй холбоотой асуудлуудыг энэ татварын багц хууль, нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлтүүдийг тусгаж оруулах ажил дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Өнөөдөр Монгол Улс хүн амынхаа өсөлт, хүн амынхаа бодлогын өсөлтийн бодлогын асуудлыг тусгайлан эрх зүйн зохицуулалтаар зохицуулж байгаа зүйлалга байна. Тогтвортой байдлыг хангахын тулд, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд энэ Тогтвортой хөгжлийн тухай хуулиараа бид нар тодорхой хөтөлбөрүүдийг баталж, ЗГ энэ хөтөлбөрүүдийг гаргаж ажиллах ёстой. Энд хүн амын өсөлт, хүн амын бодлогыг дэмжсэн 2 томоохон нийгмийн чухал хөтөлбөр өнөөдрийг хүртэл эцэслэн боловсруулагдаж батлагдаагүй. Тэгэхээр энэ хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогын уялдаа холбоог хангах чиглэлдхолбогдох хууль эрх зүйн орчнуудад тодорхой асуудлуудыг суулгаж, шигтгэх ажил дээр болбол энэ хаврын чуулган дээр нэлээн ажлуудыг төлөвлөөд явж байна. Хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг бид татварын болон НДШ-ийн хуулиараа тодорхой зохицуулалтуудын дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлуудыг ярих цаг нь болсон. Энэ асуудлууд дээр судалгаанууд хийгдэж байна. Энэ хуулийн заалтуудын саналыг өргөн барьж ажиллана.
Монгол эхчүүд төрдөө гомдол тээж амьдарч болохгүй!
Нөгөө талдаа алдарт эхийн одонгийн зохицуулалттай хууль л гэж ярьдаг. Олон хүүхэдтэй эхийг урамшуулах хууль. Энэ хууль2011 оноос хойш ингээд батлагдаад хэрэгжээд явж байгаа. Энэ хууль дээр 0-1хүртэл насандаа эндсэн хүүхдийг алдарт эхийн одон авах хүүхдийн тоонд оруулахгүй байгаа. Энэ бол монгол ээжүүдэд, монгол эмэгтэйчүүдэд маш том сэтгэлийн дарамт маш том эмзэглэлийг авчирдаг. Монгол эх хүн Монголын төрдөө гомдол тээж амьдарч болохгүй. Хамгийн эхний өргөн барих хуулийн төсөл 0-1хүртэл насны хүүхдээ алдсан ээжүүдийг энэ хүүхдийг төрүүлсэнд алдарт эхийн одон олгох хүүхдийн тоонд оруулдаг байх ёстой гэж үзэж энэ хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна" гэв.
ШИНЭ МЭДЭЭ






