
2025.03.26
Улстөр
Б.Жавхлан: Ирэх долоо хоногт Шинэ журмын зохицуулалтаар 1 сая тн нүүрс гаргах арилжаа хийгдэнэ
Засгийн газраас байгуулсан, экспортыг эрчимжүүлж валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн II хуралдаан боллоо өчигдөр /2025.03.25/ боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч байгаа энэ үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул тус ажлын хэсэг цаашдын арга хэмжээг хэлэлцэн, зарим шийдвэрүүдийг гаргасан байна.
Хурлын үеэр Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан ажлын хэсгийн тайлан, үүрэг даалгаврын биелэлт, болон томилолтын үеэр гарсан саналуудыг нэгтгэж, тэдгээрээс шийдвэрлэвэл зохих асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтжээ.
Ажлын хэсгээс дараах чухал шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна:
- Төмөр замын нүүрс тээврийн зардлыг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн
- Биржийн журмыг өөрчилж, нүүрсний үнийг индексжүүлсэн нь үр дүнгээ өгч, одоогийн байдлаар 1 сая тонн нүүрсний захиалга ирээд байна
- Уул уурхай, биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулахаар болсон
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлснээр, эдгээр арга хэмжээ нь экспортын орлогыг нэмэгдүүлж, гадаад валютын нөөцийг өсгөхөд бодит хувь нэмэр үзүүлэх юм.