Батлан хамгаалахын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Г.Сайханбаяр

Батлан хамгаалахын сайд

Б.Баярмагнай

Батлан хамгаалахын дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 333 мэдээ байна.
  • 18/03/20

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын мэндчилгээ

    Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн түүх нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм. Мон...
  • 19/02/20

    Н.Энхболд: Сар шинийн өдрүүдэд нийслэл болон орон ...

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар гамшгаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг дуустал сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд 73 мянга гаруй хүн шинэ коронавирусийн халдвар аваад байна. Нийт өвчлөлийн 99.8 хувь нь БНХАУ-д байна. Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баярын ү...
  • 06/02/20

    Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2 дугаар сарын сарын 6-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнь Рүйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын эртний уламжлалт найрсаг харилцааг цохон тэмдэглээд дипломат харилцаа тогтоосноос хойш энэхүү харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, хурдацтай хөгжиж, улс төрийн харилцан ...
  • 03/02/20

    Хамтран ажиллах гэрээ байгууллаа

    Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 24-ний өдөр Төрийн ордонд нийслэл болон аймгуудын Засаг дарга нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Энэ удаагийн хамтран ажиллах гэрээнд улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон тусгай хэрэгцээний газартай давхцуулан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхгүй байх, “Хүүхэд, залууст эх оронч үзэл тө...
  • 24/01/20

    Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгд...

    УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пелэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтад Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын а...
  • 17/01/20

    Батлан хамгаалахын сайд элчин сайд Кобаяаши Хироюк...

    Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хоёр орны хооронд байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх түвшний хари...
  • 13/01/20

    Н.Энхболд: Хүүхэд залууст үр өгөөжтэй бодитой ажил...

    "Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр"-т Нийслэлийн ерөнхий боловсролын 124 сургуулийн дунд, ахлах ангийн 28238 сурагчийг хамруулсан нь хамрагдвал зохих сурагчдын 86,4 хувийг эзэлжээ. Сургалтын хоёр дахь шатанд зөвхөн аймгийн төвүүдийн ерөнхий боловсролын 170 орчим сургуулийн дунд, ахлах ангийн 24700 гаруй сурагчийг хамруулаад байна. Цаашид энэхүү хөтөлбөр 2024 оныг дуустал үргэлжилнэ. Монгол Улсын ...
  • 10/01/20

    Төрийн дээд одон медалиар шагналаа

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан зарим алба хаагч, ахмад буурлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа. "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нягтлан бодогч Х.Алтанзул, "Цэргийн гавьяаны улаан т...
  • 13/12/19

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 91 айлд орон суу...

    Монгол улсын Засгийн газрын 2019 оны 351 дүгээр тогтоолоор Зуунмод сумын Нацагдорж баг, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын эзэмшлийн 19, 20, 21, 22 дугаар байрны 91 айлын орон сууцыг өмчлүүлэх эрхийг баталсан. Энэхүү орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагааг” Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Н.Энхболд, Аймгийн ИТХ-ын дарга ...
  • 04/12/19

    Монгол, Японы Батлан хамгаалах салбарын хамтын ажи...

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Япон Улсын Батлан хамгаалахын сайд Коно Тарогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар хоёр талын уулзалт хэлэлцээ хийж, талуудын батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд харилцан айлчлал хийх, БХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин бэлтгэх, цэргийн инженер, цэргийн эмнэлгийн ...
  • 31/10/19

    Төрөлжүүлсэн цэргийн албыг бэхжүүлнэ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр/2019.10.31/ болж дараах асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын хуралдаанаас Зэвсэгт хүчний тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй хэмээн үзэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд байгаа барилга, инженерийн нэгжийг өргөжүүлэн бие даасан төрлийн цэргийн хэмжээнд бэхжүүлэх болон улс орны кибер ор...
  • 30/10/19

    Төв аймгийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг ...

    Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг 2018 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар баталсан билээ.  Энэ хуулийн зорилт нь “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиудтай нийцүүлэн улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилц...
  • 28/10/19

    Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадамд 8...

    БНХАУ-ын У Хань хотод Дэлхийн цэргийн спортын зуны 7 дугаар их наадам зохион байгуулагдаж байна. Тус наадамд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр ахлуулсан "Алдар" спорт хорооны 82 тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэдэнтэй уулзаж, У Хань хотын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж амжилт гаргахыг хүслээ. Уг...
  • 24/10/19

    Батлан хамгаалахын сайд БНХАУ-д айлчилж байна

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд 9 дэх удаагийн “Бээжингийн Шяншаний Батлан хамгаалах, аюулгүй байдлын форум”-д оролцож байна. Тус форумд дэлхийн 23 орны Батлан хамгаалахын сайд, 8 орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, 20 гаран орны Батлан хамгаалах, аюулгүй байдал хариуцсан дэд сайд, 8 олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байгаа юм. Форумын үеэр Батлан хамгаала...
  • 21/10/19

    БХ-ын сайд Н.Энхболд БНХАУ-д айлчилж байна

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөгийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийж, албан ёсны хоёр талын уулзалт хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараагаар хоёр орны сайд нар Монгол Улсад цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлэх проткол, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Ухань хотод болж буй Цэргийн спортын 7 дугаар их наадмын нээлтийн ажиллагаанд о...
  • 10/10/19

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын цариг т...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨ...
  • 09/10/19

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажл...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ ц...
  • 08/10/19

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үү...
  • 08/10/19

    Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн ...

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт бүтээн байгуулж буй Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлт өнөөдөр болж байна. -Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, -Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 16,8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай автозам, -Сайншанд суманд байрлах 110/35/10 кВ-ын дэд станцаас Газр...
  • 27/09/19

    Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаатай танил...

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын гавьяат барилгачин, Хошууч генерал Х.Жүгдэрнамжилийн нэрэмжит Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгы...
Нийт 17 хуудас/333 мэдээ