Хүний эрхийн үндэсний комисс
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 271 мэдээ байна.
  • 28/06/23

    “Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэ...

    Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал нар “Хил хязгааргүй алхам” ТББ-аас зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн аюул эрсдлийн үнэлгээ”-ний үр дүнг танилцуулах, зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад ЦЕГ-ын Эрүүгийн ах...
  • 26/06/23

    Гашуунсухайт дахь төрийн болон хувийн хэвшлийн алб...

    ХЭҮК-ын дарга Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг "ОюуТолгой" ХХК-ийн ажилчид болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь "Цагаан хад” суурьшлын бүсэд хөдөлмөр эрхэлж буй жолооч нарын хөдөлмөрлөх эрх Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийж, хүний эрхэд нөлөөлөх байдалд дүн шинжилгээ хийлээ. ...
  • 21/06/23

    УБ хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх...

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хотын Стандарт, хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Орон сууцны бодлогын газа...
  • 21/06/23

    ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Х...

    Ажлын хэсэг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт” судалгааны ажлыг Ховд аймгийн Дарви сумын Мөрөн, Цэцэг сумын Хажинга, Хөшөөт багийн малчид болон уурхайн ажилчид, нүүрс тээврийн жолооч нарыг хамруулан зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд Хөшөөтийн уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчид, нүүрс тээврийн жолооч, “Мо Эн Ко” ХХК-ийн ажилчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн яри...
  • 15/06/23

    Баян-Өлгий аймгийн хууль сахиулах байгууллагын алб...

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүх шинжилгээний алба, өмгөөлөгчдийн зөвлөл, Зэвсэгт хүчний 340, 331 дүгээр анги, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн удирдлагуудад “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо” сэдвийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 13-наас сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний эрх ...
  • 13/06/23

    "Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын төслийн хэл...

    Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцөлийг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирэх 10 жилд шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний төслийг тодорхойлсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд...
  • 12/06/23

    Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажи...

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний Эрхийн Комиссын хүсэлтээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны эрх зүйн орчин бий болгох, байгуулахад анхаарах асуудал, ололт амжилт, сорилт бэрхшээлээс туршлага солилцох цахим уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Бүгд Найрамдах Филиппин Улс нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаан...
  • 09/06/23

    “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтол...

    Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо болон Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Увс аймагт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Увс аймаг дахь ХЭҮК-ын референт Я.Хонгорзул, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар ажиллаж байна. 2023 оны 06 дугаар сарын 07-ны үдээс өмнө аймгийн төрийн захир...
  • 08/06/23

    Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Арханг...

    ХЭҮК-оос “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын орон нутгийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэн хэрэгжүүлэх хүний эрхийн сургагч багш бэлтгэж, тэднээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, түгээх зорилго бүхий ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ сургалтыг 2023 оны 06 дугаар сары...
  • 07/06/23

    ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн талаар...

    ХЭҮК-оос бэлтгэгдсэн сургагч багш нар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн талаар суурь хичээл зааж эхэллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэж, Ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд МУИС-ийн Үндсэн...
  • 07/06/23

    Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сур...

    ХЭҮК-с Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна. Монгол Улсад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо шинээр байгуулагдсан билээ. Хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо болон Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурт...
  • 24/05/23

    "Сурч боловсрох эрх: Дотуур байр" үндэсний II зөвл...

    "Сурч боловсрох эрх: Дотуур байр" үндэсний II зөвлөгөөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, "Бүх нийт боловсролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн", Монголын хуульчдын холбооны Хүний эрхийн дэд хороо, "Хил хязгааргүй хуульчид" ТББ хамтран зохион байгуулсан тус зөвлөлдөх уузалтад салбар бүри...
  • 23/05/23

    Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсролыг сурталч...

    ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Д.Сүнжид нар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгаланг 2023 оны тавдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. ХЭҮК-ын дарга Ж.Хунан Соёлын яаманд Комиссоос хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын биелэлтийг хэрэгжүүлж ажиллахыг уулзалтаар онцоллоо. Түүнчлэн Комисст ирүүлсэн гомдлын хүрээнд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дара...
  • 22/05/23

    Уул уурхайн салбарт хүний эрхийг хангаж, хамгаалах...

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Д.Сүнжид нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн болон холбогдох албаны удирдлагуудтай уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтаар уул уурхайн бүс нутаг дахь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмчлөх эрх, нөхөн олговор, нүүлгэн шилжүүл...
  • 22/05/23

    Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу МҮИС-д хяналт шалг...

    Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Монголын үндэсний их сургуульд 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Дээрх хяналт шалгалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ...
  • 19/05/23

    Хүний эрхийн зөрчлийн асуудлыг УИХ сонсоно

    Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах хугацаатай үүрэг өгсний дагуу өнөөдөр (2023.05.19) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Х...
  • 18/05/23

    Ж.Хунан: Шүүхийн хяналтгүйгээр иргэнийг баривчилса...

    Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүд болон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүдийг хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Бид Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний тухай 23 дугаар илтгэлд өргөн хүрээтэй асуудлуудыг тусгасан. Тухайлбал, 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Үүнээс 1079 буюу 40.3...
  • 16/05/23

    “Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим ...
  • 16/05/23

    ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг “...

    ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Комисст иргэнээс ирүүлсэн гомдлын мөрөөр “Засгийн газрын Автобааз” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтаар тус байгууллагын ажилтнуудын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялг...
  • 12/05/23

    ХЭҮК-ыг санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэжээ

    Үндэсний аудитын газраас Хүний эрхийн Үндэсний Комиссыг санхүүгийн аудитын зөрчилгүй гэж дүгнэн Комиссын дарга Ж.Хунанд 2023 оны “Аудитын зөрчилгүй дүгнэлт, тайлан”-г Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг өчигдөр /2023.05.11/ гардуулжээ. ҮАГ-аас “ХЭҮК-ын даргын төсвийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай...
Нийт 14 хуудас/271 мэдээ