
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Нийт 1947 мэдээ байна.
-
27/12/22
ХХААХҮ болон байгаль орчин, аялал жуулчлалын салба...
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаан 11 цаг 11 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийв Хуралдаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөри... -
27/12/22
Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болов
Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах, говийн бүсийг усаар хангах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтын талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон Усны зөвлөлийн ажил... -
27/12/22
Хашаандаа сайхан амьдарч буй иргэдийн хичээл зүтгэ...
Амьдрах орчноо сайжруулан, агаар, хөрс, орчны бохирдолгүй, байгаль орчинд ээлтэйгээр халаалт, дулаалга, бохироо шийдэж, өөрийн эзэмшил газартаа мод бут тарьж, аж ахуй эрхлэн нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлж буй айл өрхийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдэнтэй санал солилцохын зэрэгцээ БОАЖ-ын сайд болон “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын дээд шагнал болох “Ногоон гэрэгэ”-г өнөөдөр гардуулсан юм. ... -
26/12/22
БНСУ-ын зүгээс Дундговь аймагт 100.900 мод тарьж, ...
БНСУ-ын Goyang хотын Дарга болон бусад албаны хүмүүс Дундговь аймагт 100.900 мод тарьж ургуулснаа Монгол Улсад хүлээлгэн өглөө. Цаашдаа Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон карбон зах зээл дээр хамтран ажиллах саналыг дэвшүүллээ. Мөн Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт шинээр мод тарих ажлыг эхлүүлэхээр зөвшилцлөө. ... -
26/12/22
Туул голын хамгаалалтын бүс дэх хашаа, хайсыг буул...
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгах ажлын хүрээнд 2 га газрыг чөлөөлж ажиллалаа. ... -
21/12/22
-
20/12/22
Үндэсний программ хангамжийн системийн нээлтээр 4....
Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХЯ)-наас өнөөдөр төрийн программ хангамжийн худалдан авалтын Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг нээлээ. Энэ цагаас эхлэн дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжтой болж буйг УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо. Улмаар тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халж байна. Ингэснээр цаг хугаца... -
19/12/22
Агаарын тээврийн либералчлалд шинэ түрлэг нэмлээ
Монгол-Туркийн Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээр Турк Улсын Истанбул хотноо боллоо. Хэлэлцээрийн үр дүнд: Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд тус бүр ДОЛОО ХОНОГТ 7 УДАА, Анкара болон Анталья чиглэлд ДОЛОО ХОНОГТ ТУС БҮР 5 УДАА нисэхээр боллоо. Мөн "МИАТ" ТӨХК компани Туркиш эйрлайнс компанитай CODE-SHARE буюу АЯЛЛЫН ДУГААР ХУВААЖ ЭЗЭМШИХ ГЭРЭЭ байгууллаа. Туркиш эйрлайнс... -
14/12/22
Зөвшөөрөлгүй хашаалсан, хашаануудыг буулгах ажил ү...
Ямар ч зөвшөөрөлгүй хашаалсан хашаануудыг буулгаж хүн, мал, амьтан явах газруудыг чөлөөлсөөр байна. /2022-12-14/ Мөн газрын зөвшөөрөлтэй ч илүү гарган хашиж авсан хашаануудыг ч чөлөөлж байна. Хэн нэгэн давуу эрх эдлэхгүй. Хэнээс үл шалтгаалан хуулийн дагуу байх ёстой. Өчигдөр 36.1 га зөвшөөрөлгүй хашаалсан газрыг чөлөөлөн нийтийн эзэмшлийн талбайг нээж ажиллалаа. ... -
12/12/22
Эмх замбараагүй хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн ...
Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар хамгийн их бохирдож, даац нь хэтэрч байгаа ба Богдхан уулын араас орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна. Зөвшөөрөлгүй барьсан амьтан, хүн зорчиход саад болж буй 114.2 га талбайг хашаанаас чөлөөлж нийтийн эзэмшлийн зам талбайг бий болгож байна. Бүхий л талаар дэмжин хамтарч ажиллаж байгаа Налайх дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрынханд баярлалаа. ... -
12/12/22
Богдхан ууланд баригдсан стандартын бус хашаа, хай...
БОАЖ-н сайдын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн А/525 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн орц, гарц болон зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн хааж буй зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгах, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна. Тус албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсны судалгааг нэгтгэн гаргасан бөгөөд энэхүү ажлыг цаашид Эколо... -
12/12/22
-
07/12/22
Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тусгай зориулалтаар 2023 онд угалз 98, тэх160, халиун буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэл толгойг агнуулахаар, тул загас 600 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 4000 хүртэл толгойг барихаар тогтоолоо. Өсөлт тогтвортой байгаа агнуурын бүс нутг... -
07/12/22
Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсад 2023 онд зохион байгуулах олон улсын арга хэмжээний календарийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Уг календарийг олон улсад зарлаж, сурталчлах арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номин нарт, календарьт тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсн... -
07/12/22
"Асаж буй толгод" багт жүжгийг, найман сургуулийн ...
Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдарлын тухай уг жүжиг (Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжиг)-ээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухайд танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилгоор тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилан хүүхэд багачууддаа толилууллаа. ... -
06/12/22
Хуванцрын бохирдолтой тэмцэхэд улс орнууд хүчин ча...
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн газраас Уругвай улсын Пунта дел Эсте хотноо “Хуванцрын бохирдолтой тэмцэх асуудлаарх олон улсын эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээ”-ний анхдугаар хурал боллоо. 160 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл оролцсон Засгийн газар хоорондын хэлэлцээний энэхүү анхдугаар хурлаар баримт бичгийн хамрах хүрээ, зорилго, зохицуулалт, үүрэг хариуцлагы... -
05/12/22
Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс Мо...
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдаанд оролцож байна. Энэ удаагийн хуралдаанаар агаарын бохирдлын асуудлаар оролцогч талууд хэлэлцэж, тус комиссын 53 орны 300 гаруй төлөөлөгчид 2023 оны гуравдугаар сарын 02-04-ний... -
02/12/22
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулг...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. БОАЖБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Шинэчилсэн найруулгын төсөлд дараах онцлог зохицуулалтууд тусгагдсан аж. Үүнд: Аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аял... -
02/12/22
Агаарын бохирдлын асуудлаар бүс нутгийн хэмжээний ...
Монгол Улсад агаарын бохирдлын асуудлаар Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын 53 орны 300 гаруй төлөөлөгч, Байгаль орчин, Эрчим хүч, Экологийн Сайд нар 2023.03.02-04 өдрүүдэд чуулахаар эцэслэн баталлаа. Мөн Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Тухайлбал: Бусад бүс нутгийн холбогдох сайн туршлагыг харгалзан агаарын чанарын менежментийг сайжруулах шинжлэх ухаан болон бодлогод су... -
02/12/22
"Сансрын болон гео орон зайн технологийг нэвтрүүлэ...
Сансрын болон гео орон зайн технологийг нэвтрүүлэх зорилго бүхий "SERVIR-Mekong" төсөлд Монгол Улсыг багтаах талаар ярилцсан гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тэрээр "тус төсөлд хамрагдсанаар манай уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхыг дээшлүүлж, үер, зуд, ган зэрэг байгалийн гамшгийн эрсдлийг тооцоолох боломж бүрдэнэ" хэмээв. Энэ талаар Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Гүйцэт...
Нийт 98 хуудас/1947 мэдээ