
2025.02.25
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол улсын Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн жилд 1 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эрдэнэс Монгол нэгдэл, холбогдох албаныхантай газар дээр нь ажиллалаа.
Үйлдвэр баригдсанаар
- Монгол Улсын дотоодын гангийн хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох, валютын урсгал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.
- Үндэсний баялгийн санд жил бүр 250 тэрбум төгрөг төвлөрч иргэдийн хуримтлалын дансыг арвижуулна
- Ажлын байр нэмэгдэж, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.