Хатгал тосгоны иргэд 17 төрлийн шинжилгээг сумандаа өгөх боломжтой боллоо
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд улсын төсвийн 1,063.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Мөн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 ортой эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил өнгөрсөн оноос эхлэн явагдаж байна.
Ийнхүү иргэд ая тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өөрт ойр, цаг хугацаа алдалгүй авах боломж бүрдсэн бөгөөд улмаар аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал буурах юм. Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвд Япон улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн “Био химийн анализатор”-ын аппаратыг удахгүй олгох бөгөөд 19 суманд өгөх юм. Тус аппарат нь иргэдэд 17 төрлийн шинжилгээ тэр дундаа элэг, цөс, нойр булчирхайн бүх үзүүлэлтүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж өгөлгүй сумандаа өгөх боломжийг бүрдүүлнэ.


Холбоотой мэдээ
2025.02.16
2025.02.13
2025.01.29