Нөмрөг сумын иргэд баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндлөө
2025.02.18

Нөмрөг сумын иргэд баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндлөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Нөмрөг сумын иргэдтэй өнөөдөр уулзлаа. 

Нөмрөг сумын хувьд цэцэрлэг 1927 онд байгуулагдсан ч зориулалтын барилгад СӨБ-ын үйл ажиллагаа явуулж байгаагүй гэлээ. Мөн сургуулийн барилга ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүйгээс гадна мэдээлэл зүй, технологийн кабинетүүд материаллаг бааз хангалтгүй байдгийг сурагчид хэлж байна. 

Тиймээс тэргүүнд сурагчдын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, эрхийг нь хангахад анхаарч, ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ. 

Түүнчлэн иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн тухай хууль болон төрийн албаны тухай хуулийн хүрээнд саналаа хэлцгээлээ. 

Ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг төрийн албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний цөм нь иргэнийхээ асуудлыг шийддэг байх эрх зүйн өөрчлөлтийг хийхээр УИХ-ын ажлын хэсгүүд ажиллаж байна.