2025.02.12
А.Ундраа: Баялаг бүтээгчдээ дэмжиж "Жамьянмядаг-2025" үзэсгэлэнг зохион байгуулна
Улс орны хөгжлийн тулгуур болох үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих нь төрийн бодлогын тэргүүнд эрэмбэлэгдэх учиртай. Тийм ч учраас эх орныхоо үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих зорилготой “Жамьянмядаг-2025” үзэсгэлэнг УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Сарнай нар санаачлан зохион байгуулахаар бэлтгэл ажил нь хангагджээ. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, бизнесээ амжилттай явуулах талаар мэдлэг, боловсрол олгох чадавхжуулах ажлыг зохион байгуулах зорилготой.Мөн инновацлаг байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг шалгаруулах юм байна.
Энэ сарын 15,16 нд МҮЭСТО-нд зохион байгуулагдах “Жамьянмядаг-2025” үзэсгэлэнд оролцож буй үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, худалдан авагчидтай шууд харилцах, шинэ харилцагчид олох, салбартаа тэргүүлэгчидтэй холбоо тогтоох, зах зээлийн чиг хандлагыг мэдэх зэрэг олон давуу талыг хүртэх боломжтой аж.
Өмнө нь УИХ-ын гишүүн А.Ундраа энэ үзэсгэлэнтэй ижил зорилготой “Вансэмбэрүү экспо” үзэсгэлэнг зохион байгуулж, оролцогч байгууллагуудаас шилдэг, шинэлэг, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг урамшуулж байсан. Энэ удаагийн “Жамьянмядаг 2025” үзэсгэлэн, худалдаанд оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудаас мөн шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулан, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтийн хүртээл болгох талаар дэмжин, ажиллах юм байна.
![](http://uchral.mn/media/user/60x60/user10887.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn