ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН "БҮРТГЭЛ, ЖУРАМ"-ЫН ХОРИГЛОЛТЫН ЖАГСААЛТЫГ ИЛ БОЛГОЛОО
2025.02.11

ЗӨВШӨӨРЛӨӨС ДАВСАН "БҮРТГЭЛ, ЖУРАМ"-ЫН ХОРИГЛОЛТЫН ЖАГСААЛТЫГ ИЛ БОЛГОЛОО

Миний бие 2022-2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллах үедээ “ШИЛ” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж 68 төрлийн 970.355 /мөр өгөгдөл/ мэдээллийг нээлттэй, ил тод хаанаас ч харах боломжтой болгож байсан.

Өөрөөр хэлбэр хэн, хаана хэдэн газар эзэмшиж байгаагаас эхлээд тусгай сангийн зарцуулалтын мэдээлэл, төрийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс, цалин урамшуулал гээд хаалттай бүхнийг ил тод болгосон. 2024 оны 7 сард ЗГХЭГ-ын даргаар томилогдсон даруйд Төрийн өмчит компаниудын ашиг алдагдал, улсын төсөвт төвлөрүүлсэн татварын мэдээллийг нээлттэй болгосныг та бүхэн мэднэ. 

Үр дүнд иргэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхээ эдэлж хаана авлига, ашиг сонирхол байгааг олж харж түүний эсрэг Засгийн газартайгаа хамтарч дуу хоолойгоо нэгтгэн шахаж шаарддаг, өөрчилж чаддаг эрүүл тогтолцоог бүрдүүлэх эхлэлийг тавьж чадсан билээ.Тэгвэл энэ удаа бизнес эрхлэгчдэд дарамт тээг, төрийн хүнд суртал, авлига ашиг сонирхлын гол нугалаа болсоор ирсэн зөвшөөрлөөс давсан “БҮРТГЭЛ, ЖУРАМ”-уудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

Эдгээр хууль давсан бүртгэл, журмыг 7 хоногийн дотор цуцлах үүрэг даалгаврыг эрх бүхий байгууллагуудад “Бизнест ээлтэй Монгол” санаачилгын хүрээнд өгсөн.Хууль давсан бүртгэл, журмаа цуцалж чадах эсэхийг та бид олуулаа харж, хянаж, шаардацгаая.Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Хамтарсан Засгийн газар авлигатай тэмцэх ажлаасаа нэг ч алхам ухраагүй. Ухрах ч үгүй. Авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа үргэлжилсээр...

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn