УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сүхбаатар аймагт ажиллаж байна
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаанд Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд эргэх холбоо хөтөлбөрийнхөө хүрээнд Зүүн бүсийн бүх сум, суурин, багт хүрч ажиллах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сүхбаатар аймгийн Уулбаян суманд ажиллав.
Ингэхдээ тэрбээр УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа баталсан хууль тогтоомжийг иргэд, хөдөлмөрчдөд танилцуулахаас гадна ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийж байна.
Мөн малчдад малын индексжүүлсэн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ дээр хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбогдуулаад ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн төслийг танилцуулж, саналыг нь аваад явж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Үндсэндээ ард иргэдийн хувьд УИХ-аас баталж байгаа хууль тогтоомж, 126 гишүүнтэй болсон энэ парламент цаашдаа ямархуу байдлаар ажиллахыг харж байгаагаа илэрхийлж байна. Бас нэлээдгүй үр дүн хүлээж байгаагаа ч илэрхийлж байна. Мөн ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээнүүд дээр 14 мега төслийг эхлүүлж байгаа нь сайн зүйл гэдгийг хэллээ. Мөн иргэдийн хувьд ХАА-н салбарын хувьд МАА-н салбар дээр шинэ хоршоо хөдөлгөөнийг өшөө эрчимжүүлэх, малчдыг сургах, дадлагажуулах, мэдээлэлжүүлэх. Түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн асуудлууд гэх мэт олон чухал зүйлүүдэд саналаа хэлж байна. Цаг үеийн холбогдолтой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дээр махны экспортыг зогсоох нь туйлын буруу байна гэдгийг бас хэллээ. Бидний хувьд сүхбаатар аймгийн 4 сум, Хэнтий аймгийн 6 сум, Дорнод аймгийн 5 сум гэсэн ийм хуваарьтай ажиллаж эхэлж байна.
![](http://uchral.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан