!["Цагаан алт” үндэсний хөдөлгөөн- төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно](http://uchral.mn/media/news/original/2025/02/06/5f39c0300ccad0aefc1d02b82b067375.jpg)
"Цагаан алт” үндэсний хөдөлгөөн- төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран энэ сарын 20-нд "ЦАГААН АЛТ” үндэсний хөдөлгөөн- төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлаас батлагдсан "Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, оролцогч талуудын хариуцах арга хэмжээ, төлөвлөлт, санхүүжилт, уялдаа холбоог хангах асуудлаар хэлэлцэх юм.
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байгаа аж.
Зөвлөлдөх уулзалтад дараах төлөөлөл оролцоно.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Сангийн яам
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Гадаад харилцааны яам
- Монголбанк
- Мал эмнэлгийн ерөнхий газар
- Гаалийн ерөнхий газар
- Стандарт, хэмжил зүйн газар
- Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар
- Жижиг, дунд үйлдвэрийн газар
- Үндэсний статистикийн хороо
- Харилцаа, холбооны зохицуулах хороо
- Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори
- Үндэсний итгэмжлэлийн төв
- Хөдөө аж ахуйн их сургууль
- Монгол улсын их сургууль
- Шинжлэх Ухаан технологийн их сургууль
- Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон бусад албаныхан оролцоно.