Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг кино найруулагчид мэддэг болоод удаж байна
2025.01.30

Б.Энхбаяр: Монгол төрд хэн ажиллах, ажиллахгүйг кино найруулагчид мэддэг болоод удаж байна

Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын асуудалд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийлснээс хойш түүнд ирэх дайралт нэмэгдсэн. 

Улмаар тэрбээр өнөөдөр мэдээллийн Ubn.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ “Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг” гэж хэлэв. 

Түүний байр суурийг баталж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа “Засгийн газрын гишүүн, дэд сайд, агентлагын дарга, төрийн өмчийн компаний захирал, орлогч захирлуудын томилгоо гээд Монгол төрд хэн ажиллах ажиллахгүйг кино найруулагчид ярьдаг, зуучилдаг, мэддэг болоод удаж байна даа. Ямар ч юманд хэмжээ хязгаар гэж бий” хэмээн жиргэжээ.