2025.01.24

Сайд Л.Энх-Амгалан: Цагаан сараар 10 хоног амрах хуулийн төслийг ЗГ дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдвал амжиж батлуулах боломжтой

Сайд Л.Энх-Амгалан Цагаан сар, Үндэсний баяр наадмаар 10 ХОНОГ амардаг болох хуулийн төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар болсон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Л.Энх-Амгалан сайдаас тодруулахад, "Цагаан сараар 10 хоног амрах хуулийн төслийг ЗГ дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдвал амжиж батлуулах боломжтой" гэлээ.