“Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцэв
2025.01.16

“Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцэв

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын хүнсний стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурил үйлдвэрлэгчдээ хүлээн авч “Гурил үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд”-ыг хэлэлцлээ.  

Яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн захирал Б.Цогтсаран хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг үйлдвэрлэгчдэд хүргэсэн юм. 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар гурил” ХК, “Өег гурил” ХХК, “Од групп”, “Өгөөж гурил” ХХК, “Хөвсгөл Алтандуулга” ХК, “Милл хаус” гурилын үйлдвэрийн удирдлагууд оролцож, байр сууриа илэрхийллээ.