2025.01.16
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Борнуур сумын ногоочдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Борнуур сумын ногоочдыг хүлээн авч уулзлаа.
Монголын ард түмнийг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангах үйлсэд цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэднийхээ байр суурийг сонсож, Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ ногоочдын талаар баримтлах бодлого, дэмжлэгийн талаар ярилцлаа.
Бид хүнсний аюулгүй байдал, дотоодын хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангахын тулд "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна.