2025.01.13
Ж.Алдаржавхлан: Нефтийн үйлдвэр барих гэсээр байтал цахилгаан, ус төрөгчийн машин гараад ирнэ.
Анх 1,2 тэрбум долларын ЗЭЭЛИЙН хэлэлцээр бүхий ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ үйлдвэрийн төслийн өртөг нь 460 сая доллароор нэмэгдэж байгаа асуудлыг УИХ-ын ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООГООР хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
Нефтийн үйлдвэр барих гэсээр байтал цахилгаан, ус төрөгчийн машин гараад ирнэ. Хамаг юм чинь өнгөрчих гээд байна шүү дээ! Нефтийн үйлдвэр бол монголчуудын хүслийн жагсаалтын хамгийн тэргүүнд байгаа.Энэ үйлдвэр маань 100 хувь ашиглалтад орно гэж үзэх юм бол нийт хэдэн хувьтай явж байна вэ?
Хоёрдугаарт яг хэзээ орох вэ? Тэрбум 200 сая долларын анх зээлийн хэлэлцээр байж байгаад одоо өртөг нь өсөж байгаа юм байна. Яг бодитой өссөн үү? үгүй юу гэдгийг та хэд хөндлөнгийн байгууллагуудаар шалгуулж үзсэн үү? 268 сая доллар хэрэглэчихсэн байна гээд байна. Оффис гээд иргэний барилга руугаа хүчээ тавьсан, үйлдвэр лүүгээ маш бага хүч тавьсан байна. Энэ яагаад эрэмбийг нь тэгж оруулсан юм бэ?
Түүний асуултад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар хариуллаа.