Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
2025.01.14
Л.Оюун-Эрдэнэ: Үр ашиггүй Төрийн өмчит компаниудыг татан буулгана
Засгийн газраас Төрийн өмчит компаниудын засаглалыг ил тод болгож, бүтээмжийг дээшлүүлэх багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ.
Одоогоор манай улсад 190 орчим төрийн өмчит, 370 орчим орон нутгийн өмчит компани байна. Засгийн газраас өргөн барьж буй хуулийн гол концепц бол ашигтай ажиллаж буй компаниудаа авч үлдэх, уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол” нэгдэл дээр, уул уурхайн бус компаниудаа “Эрчэс Монгол” корпорац дээр төвлөрүүлээд удирдах ажээ. Улс орны эдийн засгийг авч явах хэмжээний томоохон төрийн өмчит компаниудаа нэгтгээд, үнэлгээ хийж, олон улсын стандартад нийцсэн нь ТӨК гэдэг статустай явахаар төлөвлөсөн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn