2025.01.08
Ж.Батжаргал: Тусгай төлбөрийн тавд хэдэн тэрбум доллар ногдоод байгаа вэ?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж хариулт, авлаа.
Нэгдүгээрт, 34 хувийнхаа 10%-ийг нь давуу эрхийн хувьцаагаар, 24%-ийг нь бид АМНАТ-өөр орлуулахаар эрх зүйн зохицуулалт хийж байгаа. 24% нь тусгай төлбөрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа юм бэ?
Бид 5,6 тэрбум долларын өгөөж хүртэнэ гэсэн ерөнхий томьёолол яваад байх шиг байна. Тэгэхээр АМНАТ-өөр суурь АМНАТ 5%, тусгай төлбөрөөр бид үнэлгээтэй холбогдуулаад тогтоочхоод байгаа. 5 байж болохоор. Өсөн нэмэгдэх бол зах зээлийнхээ үнэтэй холбоотой гарч ирэх ёстой. 9 гэдэг юм яригдаад байгаа. Дэлхийн зах зээл дээрх үнэ ер нь 80-аас 100 доллартай яваад байгаа. Тэр нь 5%. Үндсэндээ 15% юм. Гэтэл 19% гээд хэзээ ч хүрч болохооргүй хувь ярьцгаагаад байгаад байгаа нь хэр зохимжтой юм.
Хоёрдугаарт 24 хувьд ноогдох ашиг АМНАТ-ийн тусгай төлбөрийн 5%-аар орлуулчихад одоо болно гэсэн тооцоолол судалгаа нь яаж гарч ирээд байна?
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан