Улсын хэмжээнд 2024 оны эцэст 57.6 сая толгой мал тоологдлоо
2025.01.31

Улсын хэмжээнд 2024 оны эцэст 57.6 сая толгой мал тоологдлоо

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв. 

Малын тоог төрлөөр нь авч үзвэл: 

  • Адуу 4.7 сая,
  • Үхэр 5.1 сая, 
  • Тэмээ 480.6 мянга, 
  • Хонь 24.5 сая, 
  • Ямаа 22.9 сая. 

2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт: 

  •  Хонь 42.5 хувь,
  •  Ямаа 39.8 хувь, 
  •  Үхэр 8.8 хувь,
  •  Адуу 8.1 хувь, 
  •  Тэмээ 0.8 хувийг тус, тус эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг: 

  • Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал,
  • Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,
  • Төв аймаг 4.2 сая толгой мал,
  • Архангай аймаг 4.1 сая толгой мал, 
  • Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулсан байна. 

2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.