2024.12.25
Б.Уянга: Өмнө нь хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийн тайланг нэгтгэж нийтэд нээлттэй байршуулах нь зүйтэй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.12.25/-ны өдрийн хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Уянга дараах асуултыг асуулаа.
Монгол орны хөдөөгийн иргэдийн уур, амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох иргэдийн эрсдэлийн менежментийг сайжруулах 2021-2028 онд хэрэгжих төслийн талаар тараагдсан материалд дурдсан.Ховд, Завхан,Дорнод, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийг онцолжээ. 2028 он хүртэл хэрэгжих энэ төсөлд өөр аймаг нэмэх боломж байна уу. Уулархаг, талархаг нутаг оржээ. Цөлжилтөд нэрвэгдсэн гэхээр говийн бүсийн аймгууд оруулах ёстой байх. Үүнд дэмжлэг болж өгнө үү. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах ёстой гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар газрыг тусгай хамгаалтад авахаар хөндөж болдоггүй.Энэ төслүүдийн явц ямар байгаа вэ. Ихэнх төсөл 2025,2026 онд дуусах юм байна.
Тодорхой мэдээлэл авъя. Уул, уурхайн төсөлтэй холбогдохоор хэд хэдэн төсөл байна. Жишээ нь алтны уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсоох.Энэ маш чухал. хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх 2026 онд дуусах төсөл байна. Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал гэж 2026 онд дуусах юм байна. Эдгээр төсөл Аж, үйлдвэр эрдэс баялгийн яамтай уялдаа, холбоогүй явдаг байсан. Салбарын яамтайгаа хэрхэн хамтарч ажиллаж багаа вэ. Хэрвээ хамтарч ажиллаагүй бол хамтарч ажиллах ёстой.Олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн түүх бий. Зөвлөгөө, шүүмж гардаг. Тэгээд дарагдчихдаг, үүнийг нэгтгэж олон нийтэд нээлттэй болгоорой.
Түүний асуултад Байгаль, орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn