СУМДЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИНЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Хөвсгөл аймгийн “Алаг-Эрдэнэ сум, Тариалан сум”, Булган аймгийн “Баян-Агт, Хялганат тосгон, Баяннуур сум, Сэлэнгэ сум”-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд уламжлан орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг тус сумдад хүлээлгэн өглөө.
Монгол орны өнцөг булан бүрд, тэр дундаа алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд өмнө нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Баянзүрх сум, Булган аймгийн Могод, Дашинчилэн сумдад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг гардуулан өгсөн билээ.Цаашид хүсэлт өгсөн бусад сумдад түргэн тусламжийн автомашин үе шаттайгаар олгодох юм.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12