СЕХ-ны дарга шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2024.05.22

СЕХ-ны дарга шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг өнөөдөр (2024.05.22) хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг тус байгууллагын 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн Хороо ажиглахаар Төлөөлөгчийн газраа нээжээ. Түүнчлэн богино хугацааны 250 ажиглагчийг ирүүлэхээр гишүүн орнууддаа урилга явуулсан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn