12 ДУГААР ДУНД СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО
2024.04.27

12 ДУГААР ДУНД СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 12 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, ажлыг эхлүүлж байсан.

Энэ хугацаанд олон саад бэрхшээлүүд гарч байсан ч өнөөдөр энэ асуудлууд ард үлдэж, сурагч дүү нар маань шинэхэн сургуульдаа хичээллэх болсонд НИТХ-ын төлөөлөгчийн хувиар үнэхээр баяртай байна.

12 дугаар сургууль ашиглалтад орсноор 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл ийнхүү бүрдлээ. Энэ том ажлын төлөө сэтгэл зүрхээ зориулан цуцалтгүй зүтгэн ажилласан М.Туулсайхан захиралд болон бусад бүх хүмүүст халуун баяр хүргэе. Тун удахгүй 12 дугаар сургууль 79 дүгээр цэцэрлэгийн дундах замын ажлын бүтээн байгуулалт эхлэх гэж байгааг мөн дуулгая.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан