2024.04.26

Л.Мөнхбаатар: Хүний эрхийг хангах ажлыг хийхэд эрх зүйн орныг шинэчлэх шаардлагатай байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг хэлэлцлээ.

Уг илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Монгол Улс дахь хүний эрх эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа зүйлүүд байна. Хүний эрхийн комиссын тухай хууль гарч байх тухайн үед би бас асууж байсан л даа. Энэ хуулиа та бүгдийн  хяналт тавих  механизм энэ хуулийг хэрэгжүүлэх механизм чинь та бүгдийн төсөөлж байгаа зөвлөмж, шаардлага гэсэн 2 зүйлтэй байх нь. Шаардлагыг заавал биелэгдэх гэсэн чанартай орж байгаа нь томоохон ахиц гарч байна аа. Ингээд л бид чинь Хүний эрхийн байдалд бол нэлээн хяналт тавих  чиглэлээр  ажиллах боломж бололцоотой болж байна аа гэсэн зүйлүүдийг хэлсэн. Тэгээд одоо бол нөхцөл байдлууд бас төдийлөн сайн сайжрахгүй байгаад байгаа юм тэгэхээр та бүгдэд эрх зүйн шинэчлэл ахиад шаардлагатай байна уу? Одоо хүний эрхийн комиссын болоод бусад дагалдах бусад хуулиудад эрх зүйн зохицуулалтуудад нэмэлтээр ямар шаардлагууд байна? 2 дугаарт олон улс оронд байдаг жишиг байгууллага тэгэхээр шаардлага өгдөг шаардлага нь заавал биелэгдэх шинж чанартай байна гэснээс илүү тийм механизмтай улс орнууд байна уу? илүү одоо хүчтэй гэсэн үг та бүгдийн эрх мэдлийг одоо нэмэгдүүлэх энэ хууль одоо гарцаагүй хэрэгждэг байх Хүний эрхийн байдалд тавьж байгаа энэ хяналтыг одоо сайжруулах чиглэлээр илүү ажилладаг  шинэ зүйл төлөвлөж байна уу? 

Түүний асуултад  Хүний Эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжид хариуллаа.