2024.04.18

Ш.Адьшаа: Цахим залилангийн ард хууль хүчин, арилжааны банкныхан бий гэж хардаж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монгол Улсад  цахим гэмт хэрэг, цахим залилан, цахим луйварт бүх иргэн нэрвэгдэж, олон хүн өмч хөрөнгөөсөө саллаа. Мөн унаа машинаасаа салсан, гэр орноо барьцаанд тавьсан зэрэг ноцтой аюул үүсээд байна. Энэ асуудалд яагаад бид арга хэмжээ авч болохгүй байна вэ.

Өнөөдөр иргэд бүх юмаа барьцаанд тавьж, цахим залилангийн золиос болж байна. Энэ талаар хууль яаралтай оруулж ирж, УИХ-аар шийдье.