E-Mongolia бол Идеалоги
Шинэ долоо хоногийн эхлэлийг “И-Монгол академи” УТҮГ-ын залуустай уулзаж угтлаа. Энэ залуусын бүтээсэн төрийн мэдээллийн нэгдсэн систем “e-Mongolia” апп сар тутам Эйфелийн цамхаг шиг хэмжээний цаасыг, иргэний цаг завыг, зардлыг хэмнэж байгаа.
“Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-аас өнгөрсөн 7 хоногт МУ-ын Засгийн газрын цахим шилжилтийн бодлого үйл ажиллагаа, Ил тод байдал, “И-Монгол” санаачилгыг үнэлж, шагнагдсаны нэг хүчин зүйл нь эдгээр залуусын оюун санаа, хичээл зүтгэл.
Эрэлт ихтэй, үнэлгээ өндөр, өрсөлдөөн ширүүн мэдээллийн технологийн салбарт төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлыг халахын төлөө төрд ажиллах сонголт хийж, хичээж, бүтээж байгаа залуустаа амжилт хүсье!
E-Mongolia гэдэг ойлголт бол зөвхөн нэг байгууллага, 1.7 сая хэрэглэгчтэй нэг аппликешн, түүнд багтаасан төрийн 86 байгууллагын 1170 гаруй үйлчилгээгээр хязгаарлагдахгүй.
И-Монгол бол Идеалоги. Үзэл санааны үнэт зүйл. Та бидний хамтын зорилт бас онцлог.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.20
2024.12.20