2023.11.03

АТГ-т 10 мянган хуудас “шилэн” мэдээлэл хүлээлгэн өглөө

10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрлүүд, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголтууд, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл үүнд багтаж байна.

АТГ-ын үйл ажиллагааны ачаалал их тул үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэрийг хурдан шуурхай гаргахад боловсруулсан, ангилсан, инфографиктай, статистик тооцоололтой мэдээллээр хангаж ажиллах нь чухал ач холбогдолтой.
Энэ бол технологиор авлигыг бууруулах үйл хэрэгт ЦХХХЯ манлайлал үзүүлж буй явдал юм.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд “Шил” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байна.Өнгөрсөн 7 сарын хугацаанд Shilen.gov.mn-д төрийн 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, тэдгээрийг 39 төрөлд ангилан 970,355 мөр мэдээлэл болгон боловсруулж, 5 сая гаруй хандалт авч, иргэдийн мэдэх эрхийг хангаж, МУ-д анх удаа нээлттэй мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ.

Нээлттэй ил тод байдлыг бий болгож хүнд суртал, хээл хахууль, хуйвалдааныг таслан зогсооход та бидний хамтын ажиллагаа чухал.
“Шил” ажиллагаа иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авлигын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn