Канад улсын техник, мэргэжлийн боловсролын холбоотой хамтран ажиллана
2023.10.31

Канад улсын техник, мэргэжлийн боловсролын холбоотой хамтран ажиллана

Канад Улсын Техник, мэргэжлийн боловсролын холбоо /Colleges and Institutes Canada/-ны Дэд ерөнхийлөгч Алан Ройг хүлээн авч уулзлаа.

Канадын Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн хүрээнд манай мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулах хамтарсан төслийг боловсруулах, хоёр орны мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх 2+1 хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ.

Канад Улсын Техник, мэргэжлийн боловсролын холбоо нь өнөөдрийн байдлаар Канадын 140 гаруй коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь оюутан сурагчдыг тэтгэлэгтэй сургах, багш нарыг урт болон богино хугацааны сургалтанд хамруулах зэргээр 15 улстай хамтран том хэмжээний 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан