Хэнтий аймгийн Дадал сум хур хогноосоо салж байна
АХБ-ны төлөөлөл Дадал сумын Хатуу хог хаягдлын ландфиллын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. АХБ-ны төлөөлөл төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр “Билгүүн-Од Констракшн” ХХК, зохиогчийн хяналтаар “Эн Эй Пи Групп” ХХК, захиалагчийн хяналтаар Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тус тус ажиллаж байгаа болно.
Бүтээн байгуулалт 88%-ын гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээс ерөнхий инженер н.Эрдэнэбат барилга угсралтын явцыг танилцуулж, төслийн нэгжийн хог хаягдлын нөхөн сэргээлтийн зөвлөх С.Аригуун байгууламжийн ашиглалт, менежментийн талаар төлөөллүүдэд мэдээлэл өглөө.
Холбоотой мэдээ
2024.12.17
2024.12.12
2024.12.10